АН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болно

849
АН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 10-ны 13.30 цагт эхлэхээр товложээ. Хуралдаанаар нэхэмжлэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм.
Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан.
АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ  2020 оны  арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр  гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон. Үүнийг АН-ын нөгөө тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn