Таван толгой түлш ХХК-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

854


Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар "Таван толгой түлш” ХХК-ийн хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

 Шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалд үндэслэн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний үнийг Засгийн газраас 75 хувь бууруулсныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд дулаан өвөлжихөд дэм болж, дутах амьжиргаанд "лан” нэмж, бодит үр нөлөөлөлтэй ажиллаж буй та бүхэнд түмэн олны өмнөөс талархах сэтгэлийн үүднээс "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал "Лайк цом”, "Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn