Шизуока мужаас Дорноговийн сурагчдад цүнх бэлэглэжээ

966

Дорноговь /МОНЦАМЭ/.Дэлхий даяар тархаад багаа коронавирусний улмаас Монгол Улсын Дорноговь аймаг Японы Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг сурагч солилцооны хөтөлбөр түр зогсоод байна.
Уг хөтөлбөр энэ жил хэрэгжих боломжгүй болсон тул Япон Улсын Шизуока мужаас Дорноговийн сурагчдад цүнх бэлэглэжээ. Онлайнаар зохион байгуулсан хамтын ажиллагааны уулзалтаар талууд харилцан санал солилцож сэтгэгдлээ хуваалцсан байна.
Дорноговь аймаг, Япон улсын Шизуока муж хоорондын найрамдалт хамтын ажиллагаа арваад жилийн түүхийг бүтээж байна.
Хамтын ажиллагааны чухал хэсэг нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч солилцоо хөтөлбөр бөгөөд жил бүр Дорноговь аймгаас 25 сурагч гурван багш, Шизүока мужаас 25 сурагч таван багш харилцан аялж туршлага солилцдог.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn