Жоншны уурхайн шороонд дарагдаж 20 настай залуу амиа алдав

1 203


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км/ “МонголияМонголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт 10.17-ны өдрийн 18:30 цагийн орчим жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдаж амиа алджээ.
 
Ослын тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20:23 цагт очиж тус үйлдвэрийн жоншны бутлуурчин ажилтай Т/20 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:30 цагт гарган аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
http://times.mn/f/51640/скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn