Аймгийн арслан Б.Бадрал ДАШТ-ээс 7 дахь медалиа авлаа

Сонирхогчдын сүмогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 17-18-нд Азербайжан улсын нийслэл Баку хотод болов. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй хувийн болон багийн төрлөөр явагдсан энэ тэмцээнд 30 гаруй орны баг тамирчид өрсөлджээ.