Дархан цаазат газарт хайгуул хийхийг зөвшөөрсөн этгээдүүдэд ял оноов

9

Говийн бага дархан цаазат газарт хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийх боломж олгож, хяналт шалгалтгүйгээр нэвтрэх чиглэл өгсөн Хилийн цэргийн хоёр албан тушаалтанд шүүхээс хорих ял оноожээ. Тодруулбал, Я.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн ангийн захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны наймдугаар сарын 18-нд Б.Д, Д.А, Т.Г нарт хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийх боломж олгож, Говийн бага дархан цаазат газарт хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх чиглэлийг сургалтын орлогч М.Ц-д өгсөн хэрэгт холбогдсон байна.
Прокуророос Я.Т, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутган шүүхэд шилжүүлжээ.
Харин Б.Д, Д.А, Т.Г нар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 2.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдсан байна. Шүүхээс Хилийн цэргийн ангийн захирагчаар ажиллаж байсан Я.Т, сургалтын орлогч М.Ц нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилийн хугацаагаар хасжээ. Мөн Я.Т-д нэг жил зургаан сар, М.Ц-д нэг жилийн хорих ял оноосон байна.
Хууль бусаар ашигт малтмал хайж, олборлосон Б.Д-г 10 сая төгрөгөөр, Д.А болон Т.Г нарыг тус бүр 5.4 сая төгрөгөөр торгох ял шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нараас байгаль орчинд учруулсан 2.7 сая төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 314 мянган төгрөг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн 257 сая төгрөгийн үнэлгээг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.