"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ

1

Засгийн газрын 2026 оны 188 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын үнэлгээний 2026 оны нэгдсэн төлөвлөгөө”-ний 2.7-д тусгагдсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд хийх бодлогын явцын үнэлгээний ажил Сэлэнгэ аймагт эхэллээ.
Энэ дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Үнэлгээний баг байгуулах тухай” А/180 дугаар тушаалаар байгуулагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан үнэлгээний баг болон Ойн газрын ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Уг үнэлгээ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 8.8 хувьд хүргэх зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чиглэж байгаа юм.
Ажлын хэсгийг хүлээн авч уулзсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж батлагдсан ажлын даалгавар, удирдамжийн хүрээнд хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Бодлогын явцын үнэлгээний хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн ойжуулалт, ой нөхөн сэргээлт, үрслэг бэлтгэл, усалгаа, арчилгаа, амьдралтын хяналтын ажлын хэрэгжилтэд үнэлгээ хийж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар, сумдын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй зорилтот уулзалт зохион байгуулна.
Мөн бодит хэрэгжилт, дунд хугацааны үр нөлөөг тодорхойлж, цаашид хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн нотолгоонд суурилсан, хэрэгжих боломжтой зөвлөмж боловсруулах юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.