Хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн импортлохыг завджээ

958
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завдсан зөрчлийг хилийн Мэргэжлийн хяналтын албанаас илрүүллээ. Тухайлбал, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16кг, хясааны мах 4кг, амталж дарсан дун 4кг, амталсан хавч 18кг, хясаа 18кг, наймаалжны мах 20кг, загасны нурууны цул мах 20кг, хөлдүү загас 18кг, хөрстэй цэцэг 176 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn