Санхүүжилт буурсны улмаас НҮБ энхийг сахиулах цэргийн тоогоо 25 хувиар бууруулна

41

Санхүүжилт дутагдаж байгаа учир НҮБ энхийг сахиулах цэргийн тоогоо ирэх саруудад 25 хувиар бууруулах болно гэж тус байгууллагын албан тушаалтнууд мэдэгджээ. НҮБ-ын хамгийн том санхүүжүүлэгч АНУ-ын олгодог мөнгө ирээдүйд хэрхэх нь одоо ч гэсэн тодорхойгүй байгаа.
Нэрээ нууцалсан НҮБ-ын өндөр албан тушаалтан “Ерөнхийдөө бид зарим энхийг сахиулагчдыг эх орон руу нь буцаах шаардлагатай болно. Нийт хүчнийхээ 25 орчим хувийг техник хэрэгсэлтэй нь хамт буцаана. Энхийг сахиулах даалгаварт оролцож буй олон тооны энгийн иргэн ажилтнуудыг ч бас чөлөөлөх шаардлагатай” гэж хэлжээ. 25 хувь гэдэг нь 13-14 мянган цэрэг, цагдаа болно гэж тэр албан тушаалтан хэлсэн юм.
Вашингтон нь НҮБ-ын энхийг сахиулах даалгаврын хамгийн том санхүүжүүлэгч. АНУ санхүүжилтийн 26 хувийг өгдөг бол БНХАУ 24 хувийг нийлүүлдэг байна. Долоодугаар сарын нэгэнд санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө НҮБ 1.5 тэрбум ам.долларын өртэй байсан юм. Вашингтоны санхүүжилт тодорхой нөхцөл байдалд орсны улмаас НҮБ мөн төсвөө танаж, бусад салбарын ажилтнуудаа цомхотгохоор төлөвлөж байгаа.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.