Банкны салбарт хэрэгжүүлэх шинэ санаа танд бий юу

Шинэ санаагаа бүтээлч шийдлээр баяжуулж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх “Hackathon 2025- Digi Pay” тэмцээний бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
- Төлбөрийн хэрэглээнд нийцсэн зардлын ухаалаг зөвлөх 
- Аппликэйшнд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем 
- Хуримтлал болон бичил хөрөнгө оруулалтын шинэ боломжууд 
- Зорилтот хуримтлал үүсгэж, бага дүнгээр хөрөнгө оруулах шийдэл 
- Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн шийдэл сэдвийн хүрээнд тус тус зохиогдож байна. 
- I шат: Цахим хаягаар илгээсэн багуудын танилцуулгатай танилцаж, эхний шатанд тэнцсэн багуудад 2025.10.01-ний өдөр и-мэйлээр мэдээлэл илгээнэ. 
- II шат: Шилдэг 7 багийг сонгон, дараагийн шат руу урина. 
- III шат: Финалд шалгарсан шилдэг багууд 2025.10.08-10-ны өдрүүдэд ХААН Банкны Сөүл оффис дахь ХААН театрт менторын зөвлөсний дагуу 72 цагийн турш хөгжүүлэлт хийж өрсөлдөнө. 
