"Ц.Анандбазарыг ерөнхийлөгчөөр сонговол тамирчид талбай дээр хэвтэнэ"

10

Монголын Хөлбөмбөгийн Холбоог тойрсон асуудал нэгэн арванаар бус хэд хэдэн арванаараа дамжин яригдаж, улсын шигшээ баг 210 улсын жагсаалтын 180-195-ийн хооронд гүлдийсээр 30 жил өнгөрч байна.
Мөдхөн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнд хэд хэдэн хүн нэр дэвшжээ.
Тэдэн дунд хөлбөмбөгтэй холбоотой ажил эрхэлж, энэ спортын төлөө зүтгэж үзээгүй Ц.Анандбазар байгаа гэнэ. Тэгвэл өнөөдөр “Ховд Вестерн” багийн эзэн Б.Тамир хэвлэлийн бага хурал дээр ийн өгүүлсэн юм.
“Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч хэн болох нь бүтэн жилийн өмнө тодорхой болчихсон байдаг. Энэ өөрөө асуудал. Ц.Анандбазар Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч болвол бүх тамирчид талбай дээр жагсана, талбай дээр очоод хэвтчихнэ. Тоглолт, тэмцээнээ явуулахгүй дээрээ тулна.Үүнээс болоод Азийн Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоон дээр асуудал яригдана. Санхүүжилтээ алдаж, бандуулах дээрээ тулна. Гэхдээ бандуулах хугацаанд наадуул чинь энэ газрыг хувааж иднэ гэж би тооцоод байгаа юм.
Хэдүүлээ нэгдэж чадахгүй байна. Нэгдэж чадахгүй болохоор биднийг дээрэлхээд байна. Холбооны удирдлага гээд 20 орчим л хүн байгаа. Гэтэл хөлбөмбөгчид, хөлбөмбөгийнхөн гэвэл хэдэн мянгуулаа шүү дээ. Манайхаан, цуглараач ээ. Цугларч чадна гэдэгт би итгэж байгаа. Би 10 жил ч хамаагүй тэмцэнэ гэж бодож байгаа” хэмээн Б.Тамир өгүүллээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчид Ц.Анандбазар, С.Жаргал, Б.Гарьдмагнай, Ө.Алтай, Н.Болор-Эрдэнэ нар нэр дэвшсэн тухай өмнө нь мэдээлэл тархсан.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn