Автомат ухаалаг худагт ус цэвэршүүлэгч суурилуулжээ

587
Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын тамгын газраас 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвд байрлалтай хоёр автомат ухаалаг худагт ус цэвэршүүлэгч суурилуулсан байна. 
Тус ус цэвэршүүлэгч нь ОХУ-д үйлдвэрлэсэн "Вотер фильтер" компанийн бүтээгдэхүүн  бөгөөд хэрэглэгчийн шаардлагад нийцсэн зах зээлд өргөн нэвтэрснээрээ онцлог аж. 
Энэ талаар тус сумын ЗДТГ-аас Өргөн суманд шинэ ус цэвэршүүлэгч суурилуулснаар иргэд стандартад нийцсэн ус хэрэглэх боломжтой боллоо. Бид хэрэглээний ундны усны асуудлыг шат дараатайгаар шийдэж байна хэмээлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn