Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцлаа

35
Монголын Хуульчдын холбоо нь Иргэний эрх зүйн хорооны санаачлагаар “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын Цахимжилт” сэдвээр АНУ-ын ЭСЯ-тай хамтран 2024 оны гуравдугаар сард “US speaker” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.
            “US speaker” хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департмент болон АНУ-ын ЭСЯ хамтран стратегийн чухал сэдвүүдээр АНУ-ын мэргэжилтнүүдийг гадаад улсын мэргэжилтнүүдтэй холбох, харилцан туршлага солилцох боломжийг олгодог билээ. 
         Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, мужийн Дээд шүүхийн Захиргааны албаны захирал Дэйв Байерс нар хүрэлцэн ирж, Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх, Шүүхийн Сахилгын хороо, Улсын Ерөнхий прокурорын газрын сургалт, судалгааны хүрээлэн зэрэгт зочилж, УИХ-ын Дэд дарга Л.Мөнхбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нартай уулзсан юм. 
     Тэд манай улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилттай танилцаж, Аризона мужийн шүүхийн цахимжилтын талаар харилцан туршлага солилцож, үр дүнтэй уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцсон. Аризона бол АНУ-д шүүхийн цахимжилтыг хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа муж юм.
      Тэгвэл “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын Цахимжилт” сэдэвт “US speaker” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж 2024 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцаж, харилцан туршлага солилцлоо. 
         Тэрбээр Аризона мужийн Дээд шүүхээр зочилж, долдугаар сарын 1-ний өдөр шинээр сонгогдсон Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Анн Скотт Тиммер, шүүгч Роберт Брутинел болон Захиргааны албаны захирал Дэйв Байерс нартай уулзаж, шүүхийн цахимжилтын талаар харилцан туршлага солилцов.
              Мөн Аризона мужийн Flagstaff, Phoenix хотын анхан болон давж заалдах шатны шүүхээр зочилж, E-Filing, E-Bench, AJACS системүүдийг үзэж танилцсан бөгөөд Аризона мужийн зарим шүүх Хиймэл оюун ухааныг шүүхийн захиргааны үйл ажиллагаа, статистик мэдээ болон хуульч, өмгөөлөгч, иргэдэд зориулан ашиглаж байгаа туршлагыг танилуцуулжээ. Түүнчлэн Аризона мужийн 130 гаруй шүүхийн цахим системийг хариуцдаг нэгдсэн Дата төвтэй танилцсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn