“Шүүхийн статистикийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

37
“Шүүхийн статистикийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.07.02/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгууллаа.
                 Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ шүүхийн мэдээ тайланг цахим хэлбэрт шилжүүлж, хялбар, хурдан арга, хэлбэрээр гаргах хэрэгцээ, шаардлага тулгарч байгааг онцлов.
                 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, зорилттой уялдуулан шүүхийн статистик мэдээний шалгуур үзүүлэлт, ангилал, маягт, зааврыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байгааг дуулгалаа. Шүүх эрх мэдлийн байгууллагын цахим мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг сайжруулахын тулд хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх, төрийн байгууллагын холбогдох системтэй интеграчлах, шүүхийн статистик мэдээллийг илүү оновчтой болгох шаардлагын үүднээс энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэв.
             Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Дээд шүүх, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо, Үндэсний Аудитын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний байгууллага, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ, “Нээлттэй нийгэм” форум, Оюуны Инноваци ТББ, Хохирлын үнэлгээний институтийн төлөөлөл болон зарим шүүхийн Ерөнхий шүүгч нар оролцсон юм.
Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав удирдан явууллаа. 
             Хэлэлцүүлэгт оролцогчид цаг үеэ олсон чухал хэлэлцүүлэг болсныг онцлоод шүүхийн статистикийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn