Улаанбаатараас зарим чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

675

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орж, үер усны аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх талаар ЦУОШГазраас анхаарууллаа.
Өнөөдөр төвийн болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд Автотээврийн үндэсний төвөөс үйлчилгээнд гарч буй, дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулга, санамжийг сайтар өгч, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж ажиллаж байгаа аж.
Мөн аадар бороо орж, аюултай нөхцөл байдал бий болсон учир Улаанбаатар хотоос дараах чиглэлд зорчихгүй байхыг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.
Үүнд:
- Дархан
- Арвайхээр
- Чойр
- Мандалговь
- Өндөрхаан
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn