Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн мэдээллийг шалгах боломжтой боллоо

0


Таны худалдан авсан, эсвэл авах гэж буй автомашин өмнө нь эвдрэл, гэмтлийн үнэлгээ хийлгэж байсан эсэхийг шалгах боломжийг SmartCar.mn танд олгож эхэллээ.
Жолооч та үүнийг мэдсэнээр:
✅ Эвдрэл, гэмтэлтэй автомашиныг өндөр үнээр худалдаж авахаас урьдчилан сэргийлэх, бодит үнийг тохиролцох;
✅  Хохирлын үнэлгээ хийлгэж байгаагүй лавлагаагаар өөрийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалах;
✅ Засвар хийгдсэн болон сольсон эд ангиудын мэдээллийг авснаар цаашид анхаарч Та амь нас, эд хөрөнгөө хамгаалах, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.
“Тээврийн хэрэгслийн цахим нэг цонхны үйлчилгээ”-ний SmartCar.mn системээс хэрэглэгчдэдээ:
      Авто тээврийн хэрэгсэл хэзээ, хэдэн удаа эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэж байсан тухай “ЛАВЛАГАА”;
      Авто тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэх үеийн фото зураг болон солих, засварлах эд ангиудын үнэлгээний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий “ТОДОРХОЙЛОЛТ”;
олгох үйлчилгээг санал болгож байна.
Авто тээврийн хэрэгслийн үнэлгээ гэж юу вэ?
Авто тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс олгодог бөгөөд даатгалаас нөхөн төлбөр авах, зам тээврийн ослын хэргийн материал бүрдүүлэх зэрэг олон төрлийн зорилгоор  үнэлгээ хийдэг. Хохирлын үнэлгээг үнэлгээний арга аргачлал, стандартын дагуу автомашины сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнэ ханшийн мэдээ мэдээлэл, судалгаан дээр тулгуурлан холбогдох тооцооллыг хийж үнэлгээг тогтоодог.
Авто тээврийн үнэлгээний мэдээллийн сангийн тухай
Хувийн хэвшлийн мэдээллийн технологийн компани өөрийн хөрөнгөөр 2011 оноос хойш эвдрэл, гэмтлийн үнэлгээний бүртгэлийн системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 300 мянга гаруй нэгж автомашины үнэлгээний мэдээлэл тус мэдээллийн санд бүрдээд байна. Энэхүү мэдээллийн санд сүүлийн 1 жилд бүртгэгдсэн тохиолдлуудын 77 хувь нь даатгалын зориулалтаар, 23 хувь нь даатгалгүй хэдий ч үнэлгээ хийлгэсэн байна.
Смарт Кар ХХК нь төр хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн болон хувийн хэвшлийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг “Тээврийн хэрэгслийн цахим нэг цонхны үйлчилгээний” системээр үзүүлэхээр байгуулагдсан төслийн компани юм.
Сэлфо биллинг ХХК-ийн үнэлгээний бүртгэл, тооцооллын Estimator системийг хөгжүүлдэг бөгөөд одоогоор Монгол Улсад үнэлгээний хийж байгаа нийт байгууллагын 90 орчим хувь нь тус системийг ашигладаг. Энэхүү автомашины үнэлгээний мэдээллийн санд 2011 оноос хойших 300,000 гаруй автомашин техникийн мэдээлэл бүртгэгдсэн байна.
Вэб хаяг: www.SmartCar.mn
SmartCar аппликэйшн татах:
App Store: https://bit.ly/417GFB7                                    Google Play: https://bit.ly/4152Dok
 
                                    скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn