М.Тулгат: МАН худалч нам болчихлоо

397

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
 
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат үг хэлэхдээ: "Огцорсон засаг дарга Д.Сумьяабазар мордохын хазгай гэдэг шиг МАН-ын Удирдах Зөвлөл, босоо тогтолцооны дагуу НИТХ рүү орж ирээд, хотын дарга болж байсан. Тэр хүн НИТХ-ээсээ ч тасарсан, иргэдээсээ ч тасарсан. Сүүлдээ манай Улаанбаатарчууд хотын даргаа өөрсдөө сонгодог болмоор байна аа гэдэг болсон. Таалагдахгүй байна гээд.
Ер нь НИТХ гэдэг иргэдийн төлөө ажил хэргийг төрийн нэрийн өмнөөс биш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, ард түмний нэрийн өмнөөс  хэрэгжүүлдэг, эрхэлдэг байгууллага. Иргэдийн өөрсдийнх нь байгуулдаг байгууллага гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
 
Та Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд байсан хүн, хуулийн салбарын хүн. Мэдээж таны хариултыг мэдэж байна. Үндсэн Хуулийн Цэцэд ханд л гэх байх л даа.
 
Хоёрдугаарт, өмнөх хотын дарга шиг НИТХ-тай яаж харилцаж ажиллах вэ? Хамтарч ажиллаж чадах юм уу? үгүй юм уу? МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрийг нийт иргэдээрээ бид харж байна. Та магадгүй уншиж танилцсан байх. Байдал маш хүнд байгаа. 50 хувиас дээш хувь нь хэрэгжээгүй байна. Олон жишээг дурьдаж болно. BRT гэх мэт багтаамжит нийтийн тээврийг хөгжүүлнэ гэсэн, байхгүй. Таван Шараас Офицеруудын Ордон хүртэл цахилгаан соронзон тээвэр, мөн дүүжин тээвэр, үндэсний үйлдвэрлэгчээр хийлгэх 400 автобусыг шугаманд оруулна гэсэн, байхгүй. Гэх мэт маш олон амлалтыг дурьдаж болно. Түгжрэл, утааны асуудал бол бүр замаа алдсан шүү дээ, угаасаа. Одоо жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Танай нам бол худалч нам болчихлоо. Одоо энийг яаж богино хугацаанд амлалтандаа хүрэх юм бэ? Энэ талаар бодсон санасан юм байгаа юу? 
Гуравдугаарт, өнөөдөр Монгол Улс Хэнтий аймаг ба бусад улс гэдэг болчихсон байгаа. УИХ дээр төсвийн хэлэлцүүлэг яваад эхэлчихсэн. Нийслэл дээр бас адилхан үзэгдэл яваад байна. Нийслэл дээр явагдаж байгаа бүтээн байгуулалтуудын нилээд хэсэг нь Сонгино Хайрхан дүүрэг дээр явагдчихдаг. Өмнөх хотын дарга Сонгино Хайрхан дүүргээс сонгогдсон, өнөөдөр дахиадл Сонгино Хайрхан дүүргийн улс төрч хотын дарга болох гээд сууж байна. Энэ зун болсон үерийн нэг шалтгааныг би юу гэж харж байна вэ? гэвэл Баянзүрх дүүрэгт жишээлбэл үерийн далан сэтэрсэн, хальсан явдал бол сүүлийн жилүүдэд усны барилга байгууламжийн бүтээн байгуулалт, хоцрогдолтой байсан. Энэ бол наад захын жишээ. Тэгэхээр ийм алагчилсан байдлаар хандаж ажиллаж болохгүй байна" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn