ДОРНОГОВЬ: Онлайн такси үйлчилгээ нэвтэрч байна

213
“UBCab”онлайн такси үйлчилгээ Дорноговь аймгийн Сайншанд хотод системээ нэвтрүүлж байна. Жолоочоор элсэх сонирхолтой хүн https://driverapp.ubcab.mn/ линкээр жолоочийн аппликэйшн татаад Сайншанд хотын "Доктор авто сервис-т ирж жолоочоор бүртгүүлэх боломжтой аж. “UBCab” онлайн такси үйлчилгээ Сайншанд хотод нэвтэрснээр хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэлжүүлж илүү аюулгүй, найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх ба иргэд ямар дугаартай таксигаар, хэн гэдэг жолооч үйлчилгээ үзүүлж байгааг тодорхой харах боломжтой бүрдэж байна. Мөн гэмт хэрэг гарах нөхцөлийг бууруулах, иргэд аюулгүй орчинд үйлчүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн албаныхан тодотгов.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn