ТЦА: Наадмын өдрүүдэд 15 хүн зам тээврийн ослоор нас баржээ

170

Улсын хэмжээнд наадмын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй  дуудлага, мэдээлэл 972,  зам тээврийн  осол 408 бүртгэгдэж нийт зам тээврийн ослын улмаас 15 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Тухайлбал, нийслэлд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 26 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна. Харин орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн ослын улмаас өртөж хохирсон байна. Энэ хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 513, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчлийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 11 хүн, эд зүйлийг олж тогтоон, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2 үйлдлийг таслан зогсоож ажилласан байна.
    Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын голлох шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйн улмаас онхолдох, аюултай нөхцөлд буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт /Өгсүүр, эргэлт, өөдөөс автомашинтай үед болон явж байгаа чиглэлд гүйцэж түрүүлээд буцаад байр эзлэх боломжгүй цуварсан олон автомашинтай үед/ гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх явцдаа өөдөөс яваа автомашинтай мөргөлдөх гэсэн ослын улмаас хүний амь нас хохирсон байна. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам Нэг соёл” аяныг энэ оны 07 дугаар сарын 03-наас 08 дугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгуулж иргэдийн ухамсар, соёл, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зорилтот өдөрлөг, видео контент, зөвлөмж сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас зэргийг бэлтгэн цахим орчин болон хэвлэл мэдээллийн бүхий л сувгуудаар түгээж байна.
    Мөн улсын чанартай авто замуудад цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж хурд хэтрүүлэх, бүх зорчигч, жолооч нарын хамгаалах бүсийг бүслүүлэх, шөнийн цагт холын гэрлийг шилжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хяналт шалгалтыг тогтмол тавин ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn