Онлайн зээлийг малчны хотноос...

0

Төв суурин газраас алсмагдмал бүс нутагт амьдардаг малчдын хувьд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед заавал сум, аймгийн төвийг зорьж, банкны салбар нэгжид хандах шаардлага гардаг байсан бол гар утаснаасаа хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой “Малчны онлайн зээл”-ийн үйлчилгээг ХААН Банк шинээр нэвтрүүлээд байна.
Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрд амьдарч буй малчин харилцагчдынхаа цаг зав, шатахууныг хэмнэж, санхүүгийн гэнэтийн хэрэгцээ гарсан үед амар хялбар, шуурхай шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлээд буй.
Хэрвээ малчин та “Малчны зээл”-ийн үлдэгдэлтэй бол өр орлогын харьцааны шалгуурыг хангаж байгаа тохиолдолд онлайнаар нэмэлт зээл авах мөн боломжтой. Та Khan Bank аппликэйшн ашиглан зээлийн хүсэлт, тооцоолол, гэрээ байгуулах бүх үйлдлийг зайнаас авах боломжтой юм.
Сүүлийн үед ХААН Банкны онлайн зээлүүд “бүл нэмж” улам олуулаа болж байгаа бөгөөд бүрэн цахимжсан зээлийн бүтээгдэхүүнүүдийг онцлон хүргэж байна.
-        Онлайн цалингийн зээл
-        Хадгаламж барьцаалсан онлайн зээл
-        Онлайн хэрэглээний лизинг
-        ПОС –ын орлого барьцаалсан онлайн зээл
-        Онлайн тэтгэврийн зээл
-        Онлайн тээврийн хэрэгслийн зээл
-        Онлайн ногоон зээл
-        Малчны онлайн зээл
Та Khan Bank аппликэйшнийхээ “Зээл” цэс рүү хандан, “Малчны зээл” сонголтыг дарж, өөрийн боломжит тооцооллыг хийлгэснээр зээлийн хүсэлтээ илгээх боломжтой. Та ЭНД дарж дэлгэрэнгүй зааварчилгаатай танилцана уу.
                                          Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn