ДОРНОГОВЬ: Улс, бүсийн тэмцээнээс 60 медаль хүртжээ

282


Дорноговь аймгийн спортын баг тамирчид2022 онд 20 томоохон уралдаан, тэмцээнийг аймагтаа зохион байгуулж, нийт 280 багийн 4300 гаруй тамирчиноролцжээ. Улс, бүсийн тэмцээнээс 60 медаль, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 410 медаль хүртэж, 2022 онд тамирчдын амжилтыг ахиулахад зориулж 31,1 сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгаас үзүүлсэн байна.

Нутаг орныхоо болон улсынхаа нэрийг тив, дэлхийн тавцанд цуурайтуулж амжилт гаргасан тамирчид болон “Морин хуур-XXXV” улсын уралдаанд амжилттай оролцсон багш, хүүхдүүдийг "Нээлттэй Дорноговь" чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг наршагнаж урамшуулжээ.
Аймагтаа спортын төрлүүдийг жигд хөгжүүлэхэд анхаарч спортын бүх төрлийг дэмжин 2022 онд нийт 22 спортын холбоо клуб, 23 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилласан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn