Том оврын ачааны автомашин мөргөлдөж нэг иргэн нас баржээ

468

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Үнэгт-Уул” гэдэг газарт том оврын ачааны хоёр автомашин мөргөлдсөн тухай дуудлаг ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход  иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин, иргэн А /42 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Улмаар жолооч Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тул энэ сарын 7-ны 12:35 цагт цогцсыг гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn