Цагаан зээр агнасан иргэдийн мотоциклыг хураах байцаагчийн хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзжээ

367
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас “зөрчил үйлдэхэд ашигласан 2 ширхэг мотоциклийг хураах эсхүл үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авхуулах” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
С.Г, М.Х нар нь зөвшөөрөлгүйгээр 8 тооны цагаан зээр агнасан зөрчилд 150,000 төгрөгийн торгууль оногдуулж, хохирол, нөхөн төлбөрт 2,700,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхээс хүсэлтийг хангаагүй. 
Улсын байцаагч нь зөрчилд холбогдогч С.Г, М.Х нарын DAYUN /даюун/ маркийн 2 ширхэг мотоциклд “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчээр үнэлгээ хийлгэснээс өөрөөр тухайн зөрчил үйлдэхэд ашигласан гэх 2 ширхэг мотоцикл нь С.Г, М.Х нарын амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгсэл биш болохыг тогтоосон нотлох баримтыг цуглуулаагүй, энэ асуудлыг нотлон тогтоогоогүй байх ба шүүх тээврийн хэрэгслийг хураах эсхүл үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох, нотлох ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Зөрчлийн тухай хуульд зааснаар  зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй гэж заасан тул улсын байцаагчаас эхлээд энэхүү үндэслэлийг шалгаж тогтоох шаардлагатай байжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn