Сүргээсээ төөрсөн хар сүүлтийн бодьгалыг сүрэгт нь нийлүүлэв

480

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна гэх мэдээлэл энэ сарын 10-ны өдөр Их нартын байгалийн нөөц газрын албан хаагчдад иржээ.
Тус газарт очиж хоёр хоног тандалт, ажиглалт хийж тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор хар сүүлт зээрийн хоёр настай бодьгал байсан байна.
Тусгай хамгаалалттай газрын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын байгалийн нөөц газрын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт өчигдөр аваачиж, тавьжээ.
"Ингэснээр тус зэрлэг амьтан тус бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэргээс сэргийлэгдсэн. Цаг агаараас шалтгаалаад барьж чадалгүй хоёр хоног ажиглаж өнжлөө" хэмээн Их нартын байгалийн нөөц газраас мэдээлэв.
Хар сүүлт зээр нь нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван километр явдаг. Сонсгол нь маш сайн, их хурдан, цагт 55-62 километр туулж чаддаг байна.
Arslan.mnArslan.mnArslan.mn
Arslan.mn
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn