"Тайван зогсоол”-ын үйл ажиллагааг улс төржүүлж, жолооч байгууллага хоёрын хооронд үл ойлголцол гаргахгүй байхыг хүсэж байна!

864


"Тайван зогсоол" авто зогсоолын цогцолбор нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт Таван толгой-Гашуун сухайтын замын дэргэд байрлалтайгаар үйл ажиллагаа явуулах бөгөөд тус цогцолбор үйл ажиллагаа явуулж эхэлснээр 2500 хүнд даацын авто машины зогсоол, жолооч нарын амрах байр/буудал/, хоолны газар, халуун ус угаалгын газар, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх кино театр, спорт тоглоомын төвүүд, автозасварын газар, техникийн сэлбэг хэрэгсэл, хүнс барааны худалдаа, эмийн сан, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд чанартай, хурдан шуурхай үзүүлэн ажиллахыг зорьж байна.Тус цогцолбор нь үйл ажиллагаа явуулж эхэлснээр 300-350 ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн жолооч нар эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амрах, чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх түүнчлэн зам дагуу үүсдэг хог хаягдал, сэлбэг хэрэгсэл, дугуй, шатах тослох материалын үлдэгдэл буурч, ногоон байгууламж бий болох зэрэг нийгэм, экологийн олон талын эерэг үр дүнг авчрах өндөр ач холбогдолтой юм.
Олны таашаалд нийцсэн энэхүү "Тайван зогсоол" цогцолборын бүтээн байгуулалтыг Түгээмэл түмэн хишиг ХХК санаачлан хийж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч, дэмжин ажиллаж байгаа билээ.
“Тайван зогсоол” нь хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийн үед Улсын онцгой комиссоос гарч байгаа шийдвэр журмыг чандлан сахиж биелүүлэн ажиллаж байгаа бөгөөд, хүсэлт шаардлагаар өөрсдийн үнэ тарифын дагуу тээврийн машинуудыг зогсоолдоо байрлуулжээ.
Тус зогсоол нь давхар чиргүүлтэй машиныг 30,000 төгрөг, дан чиргүүлтэй машиныг 20,000 төгрөгөөр байршуулах үнийн саналаа Аймгийн онцгой комисст танилцуулсан бөгөөд Хорио цээрийн онцгой дэглэмтэй үеийн хямдарсан үнийн санал өгөхийг хүссэний дагуу үнийн дүнгээ тус бүр 5,000 төгрөгөөр хямдуулсан байна.
Ингээд энэ сарын 4-ний өдөр тээврийн машинууд зогсоолд байршиж эхэлсэн бөгөөд 5-ны өдөр Их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож 6-ны өдөр төлбөрөө өгөөгүй машинууд гараагүй байна. 6 сарын 7-ны өдөр хил хаалттай амралтын өдөр таарч мөн машинууд гараагүй бөгөөд 8-ны өдөр машинууд зогсоолоос гарах байтал төлбөрөө төлөхгүй тээвэртээ гарахгүй байгаа байдал үүсээд байгаа юм байна.
Энэхүү зогсоол, жолооч нарын дунд үүссэн асуудал дээр Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал гэгч жолооч нарыг турхирч нэг талыг барьсан үйлдэл гаргаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.
Сумын онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Эрдэнэжаргал та энэ хорио цээрийн үед төр, иргэн, аж ахуйн нэгжийн гүүр болж ажиллах, нэг талыг барьж улс төржүүлсэн үйлдэл гаргаж нйигэмд буруу ойлголт төрүүлэхгүй байх үүрэгтэй гэдгийг энэ дашрамд анхааруулж байна! Таны энэ болчимгүй турхиралт үйлдлээс болж олон жолооч ажлаараа хохирох цаашлаад улс орны эдийн засагт ч тодорхой хохирол учирч болзошгүй юм.
ЖОЛООЧ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn