ДОРНОГОВЬ: Их говийн зоригтны хөшөө

434


Их говийн зоригт баатарлаг малчдын дурсгалыг хүндэтгэсэн морьтой малчны хөшөө Дорноговь аймгийн Өргөн сумын төвд буй. Одоогоос 75 жилийн өмнө эх орны төв, өмнөд хэсгээр цасан шуурганд уруудсан 70 гаруй мянган адууг хахир өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд зориг, зүрх гарган хил давуулалгүй тогтоож улс даяар алдар нэрээ цуурайтуулсан Төвийн Балдан тэргүүтэй их говийн зоригтнуудын гавьяат үйлсийн талаар Төрийн соёрхолт эрдэмтэн, зохиолч Б.Ринчен сурвалжлан “Их говийн зоригтон хүмүүс” хэмээх найруулал бичиж байсан. Дээрх хөшөөг Өргөн сумын ЗДТГ-аас санаачилж 2015 онд босгожээ.

Дорноговь аймгийн нутагт 1944 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхэлсэн цасан шуурганаар Дундговь, Төв, Өвөрхангай, Хэнтий, Дорноговьаймгийн олон мянган адуу, үхэр Дорноговь аймгийн Баянмөнх сумын нутагт ирснийг Балдан, Дамбадаржаа нар хил давуулахгүй тогтоохоор шуурга сөрөн хөдөлсөн байдаг.Тэд сумын төв рүү мэдээ дамжуулснаар аймгаас ирсэн төлөөлөгч Галдан, Үдэл, Нацаг, Жадамбаа зэрэг хүмүүстэй хүч хавсарч нутгийн хүмүүсийг дайчланморины зоон дээрөдөр, шөнөгүй давхисаар 1945 оны 2 дугаар сарын эхээр 70000 гаруй адуун сүргийг хил давуулалгүй тогтоож чаджээ. Ийнхүү 40 гаруй хоног үргэлжилсэн хүчтэй цасан шуурганд амьдрал үхэл өрсөлдөж, уруудсан олон мянган адууны завсар үхэр хавчуулагдаж  үхсэн талаар хуучцуулын ам дамжин яригддаг. Нутгийн ахмад буурлуудын ам дамжсан яриаг сонсвол адуучид эхний адууг тогтоон буцаажбайхадцасан шуургандуруудаж ирэх адууны тоо улам нэмэгдэж 20 орчим км газрыг битүү бүрхсэн байжээ.
Нутгийн чадалтайадуучин залуус эх оронч сэтгэл гарган эрэмгий мориоэцээн байждавхилдануруудаж байгаа адууг тогтоохооролон хоногийн нойр хоолоо мартан зүтгэсэн юм. Адуу малаа эрж сурсан эрэлчид говь нутгаар хөндлөн гулж явж даарч зүдэрсэн тэдэнджаахан ч гэсэн халуун цай, хоол хийх гээд айлууд бараг унтдаггүй байж. Нэг хэсгийг нь цайлж хооллоод явуулахад дараагийн нэг хэсэг нь хүрээд л ирдэг төдийгүй мөн л хооллож ундалж явуулж байсан нь говийн хүмүүсийн уужим сайхан сэтгэл, хүн чанарын илэрхийлэл билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn