Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой боллоо

528

ХААН Банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, аль болох амар хялбар, ухаалаг үйлчилгээ санал болгож, зайнаас авах боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн, цахим банкаар салбартаа тэргүүлэн ажиллаж байна.
Энэ удаа харилцагчдадаа нэгэн шинэ үйлчилгээ санал болгож эхэлсэн бөгөөд бүл нэмж, бяцхан үрээ өлгийдөн авсан завгүй аав ээжүүдэд зориулан хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжийг бүрдүүллээ. Өмнө нь иргэд Хүүхдийн мөнгөний данс нээлгэхийн тулд заавал бичиг баримттайгаа банканд биечлэн очдог байсан бол энэ үйлчилгээг цахимжуулснаар гар утаснаасаа нээх боломжтой боллоо.
Та Khan Bank аппликэйшнийхээ “Данс” цэс рүү хандан, “Шинээр данс нээх” сонголтыг дарж, Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой. Та ЭНД дарж дэлгэрэнгүй зааварчилгаатай танилцана уу.
Энэ ташрамд хэлэхэд, ХААН Банк бүтээгдэхүүн үйлчилгээ, гүйлгээний баримтыг тоон гарын үсгээр баталгаажуулж олгодог болсон бөгөөд Хүүхдийн мөнгөний данс шинээр нээлгэх гэж байгаа иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг холбогдох байгууллагаас хүлээн авахдаа Gsign аппликэйшнээр тоон гарын үсгээ идэвхжүүлсэн байх ёстойг сануулъя.
Харилцагчдын хувьд тоон гарын үсэгтэй болсноор ХААН Банкны салбар нэгжүүд болон Киоск машинаар үйлчлүүлэхдээ цаг хугацаа хэмнэх давуу талтайгаас гадна тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийг цахим хувилбараар ашиглах боломжтой юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn