“Invest Khovd” форумын ивээн тэтгэгчээр ХААН Банк хамтран ажиллалаа

513

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум энэ сарын 19-20-нд болж, ХААН Банк мөнгөн ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа. Ховд аймагт хөрөнгө оруулалт татах, чадварлаг хүний нөөцийг ажиллуулах, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын уулзах талбарыг бий болгож, хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгох зорилгоор тус аймгийн Засаг даргын тамгын газраас энэхүү форумыг зохион байгуулсан юм.
Тус форумын үеэр эрчим хүчний сэргэлт ба сэргээгдэх эрчим хүч, баруун бүсийн аялал жуулчлал, тээвэр логистик, цахим шилжилт, боловсон хүчин, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр салбар хэлэлцүүлгүүд болж, ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх “Үйлдвэр технологийн парк ба хөдөө аж ахуй дахь хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. Мөн энэ үеэр Ховд аймгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд ХААН Банкны Ховд салбарын хамт олон идэвхтэй оролцож, банкныхаа бүүтийг ажиллуулан, цахим бүтээгдэхүүн, оюутан залууст зориулсан К карт, хуримтлал, зээлийн бүтээгдэхүүний талаар таниулан сурталчилж, харилцагч олон нийтэд мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.
ХААН Банк Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд тус аймагт барьж байгуулахаар төлөвлөж буй “Үйлдвэр технологийн парк”, “2000 айлын орон сууц” зэрэг томоохон төсөл хөтөлбөрт ХААН Банк дэмжлэг үзүүлж, идэвх санаачилгатай хамтран ажиллах юм.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn