ДОРНОГОВЬ: Төмөр замыг ашиглалтад хүлээн авав

479


Дорноговь аймгийнЗамын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо хоорондын 14,2 км хос зам, Замын-Үүд-Эрээн хоорондын нарийн царигийн 4,6 км замыгУБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд барьж энэ оны 12 дугаар сардашиглалтад хүлээн авчээ. Замын-Үүд 2-Шаргын овоо хоорондын 14,2 км замыг хос болгосноор ачаалал их урд хэсгийн гол замаа хос болгох ажлын эхлэл болж байгаа бөгөөд 2022 онд уг ажлыг хэрэгжүүлснээр тус хэсгийн нэвтрүүлэх чадвар хоногт 25 хос галт тэргээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэхээс гадна тээх хүчин чадал нь 16,7 сая тонноос 21,9 сая тонн болж өснө.

Монгол Улсын Засгийн газраас зарласан боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийж байгаа чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байгаа хэмээн албаныхан мэдээлэв. Хос болон нарийн царигийн хоёр дахь замыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд УБТЗ-ын Ерөнхий инженер С.П. Старцев, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, инженер техникийн ажилчид оролцсон байна. Замын-Үүд боомт бол манай улсын экспорт, импортын 70 гаруй хувийг бүрдүүлдэг хамгийн том боомт хот бөгөөд түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн амтай юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажил ирэх онд ашиглалтад орох аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn