ДОРНОГОВЬ: Төрийн алба хаагчдад зориулсан орон сууцыг ашиглалтад оруулав

544
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-аас сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 296 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төрийн алба хаагчийн найман айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Хөдөө орон нутагт боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс дээрх орон сууцыг барьж ашиглалтад орууллаа хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Дорноговь аймагт төрийн захиргааны 46 байгууллагад 587 төрийн захиргааны алба хаагч ажиллах орон тоотой хэдий ч өнөөдрийн байдлаар 441 алба хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 146 орон тоо сул байгаа нь боловсон хүчний хомстолд орж, аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг тогтвортой явуулахад хүндрэл гарч байгаа аж. Тиймээс аймгийн ИТХ-ын хуралдаанаар орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтот хөтөлбөр батлаад байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn