ДОРНОГОВЬ: Сарын үнэмлэхүй бага температурыг давж хүйтэрчээ
Дорноговь аймгийн нутгаар өнгөрсөн хоногт нутгийн төв, өмнөд хэсгээр 0,0-0,4 мм цас оржээ. Салхи нийт нутгаар секундэд 5-13 метр, зарим үед секундэд 14 метр хүрч Замын-Үүд, Алтанширээ, Иххэт сумаас бусад сумын нутгаар явган цасан шуурга шуурсан байна.
Агаарын температур Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ суманд 31 хэм, бусад нутгаар 26-30 хэм хүрч хүйтэрсэн. Мандах, Улаанбадрах суманд 1975 оноос хойших хугацаанд ажиглагдсан сарын үнэмлэхүй бага температурыг давж хүйтэрсэн талаар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.