ХААН Банк “Эрүүл мэндийг дэмжигч шилдэг ажил олгогч байгууллага”-аар тодорлоо

174

Хүндээ ээлтэй шилдэг ажил олгогч байгууллагуудыг тодруулах “Good Workplace Awards 2022” шалгаруулалт өчигдөр болж, ХААН Банк “Эрүүл мэндийг дэмжигч шилдэг ажил олгогч байгууллага”-аар өргөмжлөгдлөө.
Дэлхий нийтийн чиг хандлага, технологийн дэвшил, шинэ үеийнхний хүлээлт, цар тахлаас үүдэлтэй ажлын байранд гарч буй өөрчлөлт,  ажил олгогчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шилдэг туршлагад үндэслэн НитоТех платформ “Шилдэг ажил олгогч байгууллага”-уудыг 14 төрөлд анх удаа шалгаруулж, ийнхүү шагнал гардуулсан байна.
Бид энэхүү шалгаруулалтын хоёр төрөлд өрсөлдөж, “Эрүүл мэндийг дэмжигч шилдэг ажил олгогч байгууллага”-аар тодорсон бол “Сургалт хөгжлөөр тэргүүлэгч шилдэг ажил олгогч байгууллага” төрөлд аман хүзүүнд шалгарсан юм.
ХААН Банк нь орон даяар нийт 547 салбар нэгжтэй, үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд нийт 6500 гаруй ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж буй томоохон ажил олгогч байгууллагын нэг юм.
Бидний хувьд банкныхаа тогтвортой өсөлт, хөгжлийг хамтдаа бүтээж буй ажилтнуудынхаа биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийг эн тэргүүнд чухалчилдаг. Тиймээс ажлын ээлтэй орчин, эрүүл, аюулгүй орчинд ажиллах бүхий л нөхцөл боломжийг ханган ажиллахыг зорьдог төдийгүй байнгын эмч, сэтгэлзүйч ажиллуулж, ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, багц шинжилгээнд хамруулж байна.
Тухайлбал, сүүлийн 2 жилийн хугацаанд ажилтнуудаа эрүүл аюулгүй орчинд ажиллуулах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд Ковидын хатуу хөл хорионы үед ажилтнуудаа аль болох гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, эрсдэлээс бүрэн хамгаалж ажиллалаа. Ажилтныхаа эрүүл мэнд, ялангуяа сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгойлон анхаарч банкны зүгээс эмч ажиллуулж байгаагаас гадна мэргэжлийн сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай хамтран сэтгэл зүйчийн зөвлөгөө, сургалтад танхим болон зайнаас ажилтнуудаа хамруулж байна.
ХААН Банкны нийт ажилтны 94 хувь нь 1, 2, 3-р тунгийн вакцинжуулалтад хамрагдсан бол “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор банкны эмч, тусгай томилогдсон баг  давхардсан тоогоор нийт 5600 гаруй ажилтнаас түргэвчилсэн шинжилгээ авч, ажлын байран дээрх эрт илрүүлгийн арга хэмжээг авч ажилласан байна. Мөн халдвар хамгааллын дэглэм сахих, урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ажилтнуудад сар бүр дархлаа дэмжих багц, халдвараас хамгаалах хэрэгслүүд тогтмол олгож ирсэн билээ. Банкны зүгээс зөвхөн 2021 онд Ковидоос урьдчилан сэргийлэх, ажилтнуудынхаа эрүүл мэнд, халдвар хамгааллын ажилд  нийтдээ 1,2 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn