ДОРНОГОВЬ: Оюутны сургалтын төлбөрийг шийдвэрлэж байна

471
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЗДТГ-аас их дээд сургуульд сурч байгаа орон нутгийн залуусын сурч хөгжих боловсролыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийг шийдвэрлэх тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Сумын Засаг дарга Д.Бэхбат оюутнуудтай хамтын гэрээ байгуулж энэ онд сургалтын төлбөр хүссэн нийт 39 оюутны сургалтын төлбөрийг шийдвэрлэжээ. Сургалтын төлбөрийг шийдвэрлэхдээ оюутнуудын сурлагын голч оноо, сурч буй мэргэжлийн онцлог, идэвх чармайлтыг харгалзсан бөгөөд төлбөрөө даалгасан оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа тодорхой хугацаагаар ажиллах үүрэг хүлээж байгаа юм.
Оюутнуудын сургалтын төлбөрийг орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компани аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байгаа аж.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn