ДОРНОГОВЬ: Монгол Улсын ардын багш Ч.Отгонбаярт хүндэтгэл илэрхийллээ

532
Орон нутагтаа боловсролын салбарт 36 жил тасралтгүй ажиллаж, салбартаа дорвитой шинэчлэл хийж буй Монгол Улсын ардын багш Чойрогийн Отгонбаярт аймгийн ЗДТГ-аас хүндэтгэл илэрхийллээ. Ч.Отгонбаяр багш эх хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг сургалтын баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлан сонирхолтой хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, сэтгэхүйг хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй сургаж ажилласан юм.
Дорноговь аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар 10 гаруй жил ажиллахдаа Сайншанд, Замын-Үүд суманд хоёр цэцэрлэгийг шинээр бариулж, стандарт шаардлага хангасан орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлснээр хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж 98,5 хувьд хүргэсэн зэрэг маш олон ажил, шинэчлэлийг боловсролын салбарт хийсэн гэж төр засаг хөдөлмөрийг нь үнэлж, өнгөрсөн жил Монгол Улсын Ардын багш цол тэмдгээр шагнасан билээ. Түүний ардын багш цолны хүндэтгэлийн цайллагын үеэр аймгийн ЗДТГ болон боловсролын салбарынхан, багш шавь нар нь ирж хүндэтгэл илэрхийлсэн байна.       
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn