Лавров, Шойгу нар ОХУ-ын шинэ засгийн газарт үргэлжлүүлэн ажиллана

1 007

1-lavrov shoigu


Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ засгийн газрын гишүүдийг томилжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрээр парламентад илтгэл тавихдаа үндсэн хуулийн томоохон шинэчлэлт хийх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Ажиглагчид Путиныг 2024 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас буух бэлтгэлээ хийж байна гэж үзэж байгаа.


Үндсэн хуулийн шинэчлэлт хийх тухай танилцуулсны дараа найман жил ОХУ-ын ерөнхий сайдаар ажилласан Дмитрий Медведев огцрох өргөдлөө өгсөн юм.


Түүний оронд төдийлөн олны танил биш, татварын албаны дарга Михаил Мишустиныг маргааш нь Путин ерөнхий сайдаар томилж байв. Өчигдөр шинэ засгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзсан Путин “Бидний хамгийн гол зорилт бол ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, улс орноо хүчирхэгжүүлэн байр суурийг нь дэлхийд баталгаажуулах юм” гэж хэлжээ. Тэрээр шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээс гадна шинэ боловсон хүчнээр сэлбэсэн маш тэнцвэртэй баг гэж магтсан байна.


Өмнөх засгийн газрын сайд нараас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Сангийн сайд Антон Силуанов нар шинэ танхимд үлджээ. Гэхдээ Силуанов нь Медведевийн танхимд давхар шадар сайдын албыг хашдаг байснаа больсон байна. Путины дэвшүүлсэн үндсэн хуулийн өөрчлөлтийн саналыг ОХУ-ын Думын байнгын хороо нэгдүгээр сарын 21-ний өдөр хэлэлцээд дэмжсэн юм. Одоо Дум дэвшүүлсэн саналыг 23-ны өдөр анхны хэлэлцүүлэгт оруулахаар товлоод байна.


Р.Төмөр 


Эх сурвалж: Interfax

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn