Хайрлаж, хүндэлдэг бөхөө харааж зүхэх өдрүүд

354

Одоогийн хотын дарга ид барилдаж байхдаа жинхэнэ шуугиулдаг нэгэн байлаа. Зургаан залуу зааны үеийнхэнээс анхлан хоёр ч удаа үзүүр, түрүүнд хүрч барилдсан ч өм нь дутсан. Гэсэн хэдий ч Агваансамдангийн Сүхбатыг илүү давдаг нь тэр л байсан. Ард түмний хайрыг татсан бөх байсан гэдгийг нь 2006 оны түрүү нь гэрчилнэ. Цэнгэлдэх дүүрэн наадамчид “Аварга, аварга” хэмээн орилж, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнд аварга цол олгож байсан билээ.
Харин тэрээр бөхөөсөө зодог тайлаад их улс төрд орсон. “Толгойноосоо илүү булчингаа хөгжүүлсэн бөх” гэсэн шүүмжлэл хөвөрч байхад өмөөрч л явлаа. Гэтэл тэрээр захиргааны аргаар түгжрэлтэй тэмцэх шийдвэр гаргав. Уг нь түүнийг их хотын түгжрэлийг шийд, метротой болго, дүүжин тээврээ хэрэгжүүл, нийтийн тээврийнхээ парк шинэчлэлийг хий гэж нам нь хотын удирдлагыг гарт нь өгсөн. Дээрээс нь өнгөрсөн жил түгжрэлийн асуудал шийдэх 420 тэрбум төгрөгийн төсөв хүртэл баталж өгч байлаа.
Өнөөдөр түүнд энэ бүхнийг хэрэгжүүлэх эрх мэдэл дутагдаагүй. Харин сэтгэл, боловсрол, судалгаа нь дутаж байх шиг байна. Тиймдээ ч ардчилсан улс орныхоо иргэдийн эрхийг зөрчиж, захиргааны аргаар тэмцэхээр шийдэв. Тэр ч бүү хэл “Хэзээ түгжрэл буурна. Тэр хүртэл тэгш, сондгойгоор нь явуулна” гэж дэмийрэв. Түүний ийн хэлснээс харахад ард түмнээрээ нийлж аварга цол авч өгсөн хайрт бөхөө адран зүхэж, аймшиггүй хараах өдрүүд айсуй бололтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn