Их Британийн шинэ ерөнхий сайдаар хэн тодрох вэ?

461
Борис Жонсоны дараах Их Британийн ерөнхий сайдын нэр өнөөдөр албан ёсоор тодрох төлөвтэй байна. Нэрийг өчигдөр зарлах байсан ч дугаар шилжих мөчид ялагч тодроогүй байсан юм. Дараагийн ерөнхий сайдад  тус улсын канцлер, Сангийн сайд асан Риши Сунак, Гадаад хэргийн нарийн бичгийн дарга  Лиз Трасс нар өрсөлдөж байна. Олонхийн санал авсан нь Консерватив намын дарга, ерөнхий сайд болох билээ.

Шинэ ерөнхий сайдыг сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр инфляцийн түвшин, эрчим хүчний төлбөрийн огцом нэмэгдэлт гэсэн эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал тосож байна. Нэр дэвшигч эмэгтэй Лиз Трассын тухайд эрчим хүчний үнийг хязгаарлах арга хэмжээг яаралтай авна гэдгээ амлаад байна. “BBC”-ийн улс төрийн редактор Крис Мэйсоны хэлснээр хатагтай Лиз Трасс газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгчидтэй уулзсаны дараагаар эрчим хүчний тусламжийн багцыг боловсруулахаар ажилдаа шамдаа оржээ. Мөн татварын хөнгөлөлтөд зориулж 30 тэрбум фунт стерлинг зарцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр бизнесийн хөрөнгө оруулагчдыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж. Харин түүний өрсөлдөгч, Сангийн сайд асан Сунакын хувьд татварын хөнгөлөлт нь улсын санхүүг эрсдэлд оруулна гэж үзэж байна.

 Үүнээс гадна хатагтай Трасс амьдралын өртгийг сайжруулах төлөвлөгөөгөө нарийвчлан зарлаагүй ч эрчим хүний төлбөрийн хураамжийг түр хугацаагаар зогсоохоор төлөвлөжээ. Харин Сунак айл өрхийн эрчим хүчний төлбөрт 15 тэрбум фунт стерлингийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Риши Сунакын хувьд эдийн засгаа цэгцлэх платформ дээр төвлөрөн ажиллаж байв.
Улс төрийн редактор Крис Мэйсон  одоо 42 настай. Тус улсын дөрөв дэх ерөнхий сайдаар Гордон Браун томилогдохоос өмнө тэр 20 нас хүрчээ. Харин өнөөдөр тэр Их Британийн сүүлийн зургаан жилийн түүхэн дэх дөрөв дэх ерөнхий сайдтайгаа албан ёсоор танилцана. Тэрбээр “Өргөн хүрээг хамраагүй ч зарим санал асуулгын дүнгээс үзвэл  Риши Сунак ялах магадлал бага гэж бодож байна. Учир нь Консерватив намын гишүүдийн ердөө 14 хувь нь эхний хоёр өдөр, эхний долоо хоногт гуравны нэг нь саналаа өгсөн.Харин Лиз Трассын дэмжигчид түүнийг ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Улс төрийн намд албан тушаал хашиж байхдаа даргаа солих нь шинэчлэл хийх боломжийг олгодог. Өмнөх ерөнхий сайд Борис Жонсон төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой маргаан олон сараар үргэлжилснийг бид мэднэ. XVIII зууны зохиолч Сэмюл Жонсоны “Хүн 14 хоногийн дараа өөрийгөө дүүжлэгдэнэ гэдгийг мэдэх юм бол оюун санаа нь маш сайн төвлөрдөг” гэсэн эшлэл байдаг” гэж ярьжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 171 (6903)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn