Дэлхийд хүнсний хомсдолд орсон хүний тоо 345 сая болжээ

577


НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөрийн удирдлага 8-р сарын 24-нд мэдээлснээс үзэхэд цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, Орос Украины мөргөлдөөн зэрэг хүчин зүйлээс болж дэлхийд хүнсний хомсдолд орсон хүний тоо 345 сая болж, нэмэгджээ. 
 
Тодруулбал Йеменийг багтаасан  Ойрх Дорнод ба Хойд Африкийн орнуудад хүнсний хомсдол маш ноцтой түвшинд хүрээд байна. Орос Украины мөргөлдөөн дэгдсэнээс үүдэн тус хоёр орны хүнсний экспортын хэмжээ буурч, мөн дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг нөхцөл байдлын улмаас зарим орны хүнсний аюулгүй байдлыг улам хурцдуулсан аж.
“Ноцтой байсан хүнсний хомсдол улам ноцтой болсоор байна” гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ахлах эдийн засагч Ариф Хуссейн дүгнэсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn