Машинтайгаа сураггүй болсон эмэгтэйн цогцсыг Хэрлэн голоос олжээ

650

Энэ сарын 18-ны өдөр машинтай явж байгаад сураггүй болсон эмэгтэйн цогцсыг өчигдөр /2022.07.19/ Хэрлэн голоос олжээ. 
Тодруулбал, Багануур дүүргийн онцгой байдлын газарт иргэн С нь автомашинтай явж байгаад алга болсон тухай дуудлага ирүүлсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн 65 настай эмэгтэй С нь “Приус-20” загварын суудлын автомашинтай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт явж байгаад шаварт суусан гэх ба иргэн С нь машин дотроо байгаагүй байна.
Улмаар аврагчид, эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Хэрлэн голоор завьтай урсан, явган болон автомашинаар нийт 40 км газар хайснаар эмэгтэйн унаж явсан машинаас 30 км зайд Хэрлэн голын уснаас цогцсыг нь олж, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn