Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр

60

Т.САЙХАН
Дорноговь аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж  дараах шийдвэрүүдийг гаргаад байна. Тодруулбал,
– Аймгаас орох гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах
– Спорт заал, Фитнессийг тодорхойгүй хугацаагаар хаах
-Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх
-Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” кемпид пост нэмж гаргах/ түлээ нүүрс, хүнсээр хангах, зургаан гэр нэмж барих/
-Аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийх
-Эмч мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажлуулах
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед онцгой дэглэмийг зөрчсөн ямар ч албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргав.  Харин бүх төрийн байгууллагууд хэвийн ажиллана.
Аймгийн хэмжээнд 23 пост ажиллаж байна.Худалдаа үйлчилгээний цэгүүд бүгд хэвийн ажиллана Халдвар авсан иргэний Улаанбадрах суманд байрлах “Зөөгч Овоо” кемпид тусгаарлажээ.
Аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусын халдвар илэрсэн иргэнтэй 1-р зэрэглэлийн хавьтагч иргэдийг тусгаарлаж, 2, 3-р зэргийн хавьтагчдийг илрүүлж тусгаарлаж байна.
УОК-д аймгийн Онцгой комиссд Халдварт өвчний голомттой орнуудаас Монгол руу орох нислэгийг цуцлуулах санал хүргүүлэхээр болжээ.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
Dornogovi.mn