Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

1 004
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах Говьсүмбэр аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, Нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, гишүүдэд Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Баярхүү, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Адилбиш, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Н.Алтанцэцэг, ХХҮГ-ын дарга Х.Буянбаяр, ГХБХБГ-ын дарга Б.Отгончимэг, МХГ-ын дарга Б.Ганбаяр, ТЗУХ-ын мэргэжилтэн Д.Оюунсайхан нар томилогдсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 10-наас өмнө сумын сонгуулийн хороог, харин сумдын сонгуулийн хороо тавдугаар сарын 10-наас өмнө хэсгийн хороодоо байгуулах аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn