Сайншанд суманд тогтоосон хатуу хөл хориог цуцаллаа

26
Дорноговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сайншанд суманд тогтоогоод байсан хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 5-ны 06.00 цагаас эхлэн цуцалж улаан түвшинд шилжүүллээ.
Харин дөрөвдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Сайншанд, Замын-Үүд, Сайхандулаан, Даланжаргалан, Алтанширээ, Иххэт, Айраг, Хатанбулаг суманд улаан түвшинд шилжсэн нөхцөл байдал хэвээр үргэлжлэх юм.
Аймгийн хэмжээнд сүүлийн 48 цагийн хугацаанд нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд  батлагдсан 17 тохиолдлын ойрын харьцагч 172, дам харьцагч 659 хүнийг ажиглалтад авчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn