МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын онцлох 10 ишлэл

597



ОНЦЛОХ-10

  • Шагнал эзнээ олдог, эзэн нь шагналаараа бахархдаг байх ёстой.Шаардлага хангасан хүнийг бахархалтайгаар шагнадаг байна.
  • МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй.
  • МЗХ цаашдын үйл ажиллагаагаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон ТББ-ын тухай хуулийн хүрээнд, “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Монгол Улсын алсын хараа-2050”, “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-тэй уялдуулж ажиллана.
  • Залуучууд өнгөрсөнтэй биш ирээдүйтэйгээ ажилладаг байх хэрэгтэй.
  • МЗХ-ны цаашдын бүх үйл ажиллагаа судалгаан дээр үндэслэсэн, хийх арга замтай, гарах үр дүн нь тодорхой, тэр нь нийгэмд нээлттэй байна.
  • МЗХ залуучуудын сонирхлын клубууд болон залуучуудын иргэний нийгмийн бүх байгууллагуудын оролцоотойгоор Залуучуудын хөгжлийн бодлогын баримт бичиг болон Залуучуудын хөгжлийн индексийг боловсруулах, мөн Залуучууд судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажиллана.
  • Бэлтгэгдсэн гарч буй боловсон хүчний чадамж хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчдын шаардлагыг хангахгүй байна. Монголын боловсролын салбарт реформ хийх цаг болсон.
  • Залуучуудаа өөрийнхөө, гэр бүлийнхээ, нийгмийнхээ, эх орныхоо, эх дэлхийнхээ хариуцлагатай эзэн нь байгаарай.
  • Байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлох биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог болохын тулд, залуучуудаа өндөр хөгжилтэй орнуудад хар ажил хийлгэхээр явуулах биш дэлхийн хэмжээний өндөр чадвартай боловсон хүчин болгохын тулд “Залуучуудаа АЛТ болгоё” хөтөлбөрийг МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлнэ.
  • Дагаж биш дагуулж хөгжицгөөе.





скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn