“Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ

666
Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-аас сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  зургаан чиглэлийн бодлого, 186 зорилт арга хэмжээг зохион байгуулахаар тусгажээ.
Үүнд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, орон нутаг хөдөөгийн бодлого боловсруулж баталсан байна.
Энэ онд Сайншанд сум 2.9 тэрбум төгрөгийн орлого  олох бол зарлагыг 3 тэрбум, 27 сая төгрөгөөр төсөвлөсөн байна. Харин аймгийн төсвөөс 126.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан бөгөөд энэ онд сумын орон нутгийн төсөвт хэмнэлтийн горимыг мөрдөж, тэвчиж болох урсгал зардлыг бууруулахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn