Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн багийнхан Дорноговь аймагт

105

Дорноговь аймагт барих Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний үе шат буюу үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компанийн удирдлага,инженер, техникийн ажилтнуудтусаймагт ирлээ.


“JMC Projects India” компанийн удирдлага, холбогдох ажилтнуудыг аймгийн Засаг дарга О.Батжаргал болон аймгийн ажлын хэсгийнхэн хүлээн авч уулзан төсөл хэрэгжүүлэх хугацаанд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.


Төслийн эхний хийх ажилнь50 км газраас зэвэрдэггүй ган хоолойгоор цэвэр усны нөөцийг татахаар төлөвлөжээ.Дараа нь үйлдвэрийн доторх зам, галын барилга, агуулах сав зэрэг 9 барилга байгууламж барьснаар үйлдвэрийн суурь бүтэц бүрдэнэ гэж төслийн удирдагч Санжив Кумар энэ үеэрхэллээ.


Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг эрэгжүүлэхээр шийдэж “Монгол-Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулсанюм.

Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn