Эрдэнэс Таван-толгой ХК-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

623

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар “Эрдэнэс таван толгой” ХК-ын хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

Стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн “А6-20” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1072 хувьцааг амь оруулж, 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараах ажлыг амжилттай эхлүүлснээр олон нийтэд үүссэн урт хугацааны хүлээлтийг эцэслэж, итгэл үнэмшлийг бататгаж чадсан.

Мөн Засгийн газар ард түмэндээ газрын хэвлийн баялгийн үр шимийг хүртээж, айл өрх бүрийн амьжиргааг дэмжсэн чухал шийдвэрийг хүлээн авч, сайжруулсан шахмал түлшний үнийн 75 хувийн хөнгөлөлтийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр болсон та бүхний сэтгэл, нөр их хөдөлмөрийг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn