Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Сайншандад тэг зогсолт хийлээ

73

Дорноговь аймгийн Айраг суманд төмөр замын нэг ажилчнаас коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж энэхүү тохиолдлын хавьтал байж болох хүмүүсийн шинжилгээний хариу гартал Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Замйн-Үүд, Сайншандад тэг зогсолт хийх шийдвэр гаргажээ. Дорноговь аймаг нь төмөр замын хамгийн олон зөрлөгтэй аймаг бөгөөд 3200 орчим хүн төмөр замд ажилладаг байна. Тэдгээр хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тэг зогсолтын үед мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудаас бусад бүх байгууллагын үйл ажиллагаа, иргэн, аж ахуй нэгжийн үйлчилгээг зогсоох юм байна.
Халдвар илэрсэн төмөр замчин нь Дархан-Уул аймагт болсон төмөр замчдын спортын тэмцээнд оролцсон бөгөөд Говьсүмбэр аймагт халдвар авсан нь тогтоогдсон иргэнтэй хамт нэг багт тогложээ. Тухайн иргэн нь энэ сарын 7-нд Дархан-Уул аймгаас гарч Улаанбаатар хотод ирж "Ганзам" зочид буудалд буудалласан байна. Мөн тус буудлынхаа хажуугийн минимаркетаар үйлчилүүлжээ. Улмаар 7-ныхоо орой Замын-Үүдийн галт тэргээр Айраг сумандаа очсон гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр эхнэр, хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг бөгөөд гэр бүлийн гишүүд, галт тэргээр хамт зорчсон иргэд зэрэг ойрын хавьтлыг нь тусгаарлалтад авчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn