Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 настай жолоочоос коронавирус илэрлээ

571
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
eee-1024x699 Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 настай жолоочоос коронавирус илэрлээ
Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн хоёр хоногийн мэдээг хүргэе. ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн 1053 хүний сорьцод шинжилгээ хийж үзлээ. Үүнээс 1052 хүний шинжилгээн коронавирус илрээгүй байна. Харин хэг хүнд илэрлээ. Энэ нь 10-р сарын 20-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 настай эрэгтэй, ТИР ачааны машины жолоочоос коронавирус илэрлээ.
Ингээд Монгол улсад коронавирусийн батлагдсан 328 тохиолдол бүртгэгдлээ.
Үүнээс 312 нь эдгэрсэн 95 хувийн эдгэрэлтэй байна. Ажиглалт тандалт дууссан 300 хүн байна. Гэрийн ажиглалтад 8 хүн байна. Сувиллын ажиглалтад дөрвөн хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 16 хүн эмчилгээнд байна. 12 нь хөнгөн 4 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна” гэлээ.
 
Л.Баяр
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn