Мал эмнэлгийн гэрчилгээний цахим системийн тоног төхөөрөмж нийлүүллээ

676

Дорноговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн12,1 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Мал эмнэлгийн газар болон 14 сумын Мал эмнэлгийн тасагт мал эмнэлгийн гэрчилгээний цахим системийн тоног төхөөрөмж нийлүүллээ.

Мал эмнэлгийн үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлснээр аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт, халдварт өвчин дамжин халдварлах эрсдэлийг бууруулах, малын хулгайтай тэмцэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг технологийн хугацаанд нь гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой боллоо гэж албаныхан мэдээлэв.

Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрыг ХХААХҮС-ын2018 оны А/174 дүгээр тушаалаар46 хүний бүрэлдэхүүнтэйбайгуулсан юм.

Тус газар нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах замаар мал эмнэлгийн салбарыг оновчтой нэгдсэн бодлогоор хангах зорилготой.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn