Нийтийг хамарсан үйл ажиллагааг сэргээж тодорхой зөвлөмжийн дагуу хэвийн горимд шилжүүлнэ

621



Улсын Онцгой комиссын 29 дүгээр хуралдааны шийдвэр гарсантай холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргалаа.

Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, нийтийн үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу хэвийн горимд шилжүүлэхээр болов.

Мөн худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдаалах цагийн хуваарийг 06:00-22:00 цаг хүртэл, хориглосноос бусад төрлийн согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн ажиллах цагийн хуваарийг 06:00-00:00 цаг хүртэл, цахим тоглоомын газрын ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа.

Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг сахин үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллага, аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авч хэвийн горимд шилжин ажиллах, сургуулийн өмнөх болон бүх шатны байгууллага, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар тусгаарлан ажиглах 21 хоногийн хугацааг хэвээр үлдээж гэрийн тусгаарлалтын 14 хоногийн хугацааг цуцлахаар болсон байна. Мөн Монгол Улсын хилийн боомтуудаар нэвтэрч байгаа олон улсын ачаа тээвэр болон ТИЗ ачааны машины жолоочид тавих хяналтыг сайжруулах, коронавирусний халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэх ажлыг холбогдох заавар зөвлөмжийн дагуу тухайн нутаг дэвсгэртээ зохионбайгуулж, тусгайлан гаргасан дүрэм журам зааврыг мэргэжлийн байгууллагуудтай хамтранмөрдүүлэхийг үүрэг болгожээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn